MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-11-23

Өнөөдрийн арилжаагаар 1,518,794 ширхэг үнэт цаасыг нийт 560,935,903.16 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 517,450,576.56 төгрөгийн үнийн дүн бүхий 1,445,307 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +15.00%), "Ган хэрлэн" ХК (HZB+14.29%), болон "Тахь-ко" ХК (TAH+12.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR-12.64%), "Хөх ган" ХК (HGN- 9.77%) болон "Багануур" ХК (BAN- 4.90%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 73,423 ширхэг нэгж эрх 25,069,132 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 64 ширхэг үнэт цаасыг 6,464 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.79 хувиар буурч 39817.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,302,636,831,584.85 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ