MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-11-21

Энэ өдөр нийт: 10,166,239,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 210,640,516 төгрөгийн үнийн дүн бүхий 729,679 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэт хүнс ХК (TAS +14.98%), ЛэндМН ББСБ ХК (LEND +9.13%), Гермес центр ХК (HRM +5.92%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -13.67%), Айтүүлс ХК (ITLS -8.49%), Ремикон ХК (RMC -7.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 50,119 ширхэг нэгж эрх 8,893,713 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 8,953,607,680 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 288,750 ам.доллар буюу 993,097,875 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт: 10,166,239,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.4 хувиар буурч, 36,576.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,177,219,261,281 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ