MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-11-15

Энэ өдөр нийт: 21,705,210,531 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 179,530,349 төгрөгийн үнийн дүн бүхий 2,196,308 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 8 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тавилга ХК (TVL +15.00%), Айтүүлс ХК (ITLS +6.89%), Талх чихэр ХК (TCK +3.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тандэм инвэст ББСБ ХК (VIK -9.34%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -6.90%), Сэндли ББСБ ХК (SEND -3.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,841 ширхэг нэгж эрх 2,524,547 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,318 ширхэг бонд 131,800,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 285,715 ширхэг үнэт цаас 300,000,750 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19,328,000 юань буюу 9,120,496,640 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 273,900 ам.доллар буюу 942,777,495 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19,328,000 юань буюу 9,120,496,640 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 554,200 ам.доллар буюу 1,907,584,110 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт: 21,705,210,531 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.59 хувиар буурч, 36,934.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,153,042,694,647 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ