MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-11-13

Өнөөдрийн арилжаагаар 20 хувьцаат компанийн 330,756 ширхэг хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн 47,302 ширхэг нэгж эрхийг нийт 26,866,972.07 төгрөгөөр арилжаалсан байна.

2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 14,133,865.42 төгрөгийн үнийн дүн бүхий 372,474 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хишиг Уул" ХК (HSX +4.44%) болон "Мах Импекс" ХК (MMX +3.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -7.39%) болон "Үндэсний Хувьчлалын Сан" ХК (XOC -1.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн нийт 41,718 ширхэг нэгж эрх 4,393,304 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.43 хувиар буурч, 17503.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,584,251,092,036.37 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ