MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-11-13

Энэ өдөр нийт 428,033,942 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 414,601,504 төгрөгийн үнийн дүн бүхий 685,725 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан зочид буудал ХК (DZG +15.00%), Тавилга ХК (TVL +14.90%), Дархан хүнс ХК (DHU +11.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -7.83%), Айтүүлс ХК (ITLS -6.47%), Хай би ойл ХК (HBO -5.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,970 ширхэг нэгж эрх 4,932,438 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 170 ширхэг үнэт цаас 8,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 428,033,942 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.13 хувиар өсч, 37,154.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,228,933,745,573 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ