MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-11-12

Өнөөдрийн арилжаагаар 841,297 ширхэг үнэт цаасыг нийт 2,757,254,896 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 224,786,660 төгрөгийн үнийн дүн бүхий 541,752 ширхэг хувьцаа арилжигдсанаас 28 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Фронтиер Лэнд Групп ХК (MDR +15%), "Хэрлэн Хивс" ХК (HRL+14.89%), болон "Цагаантолгой ХК (TSA+14.74%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин говь" ХК (JGV-14.99%), "Оллоо" ХК (OLL-12.69) болон "Авто импекс" ХК (AOI-11.43%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр багцын арилжаанд "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн 180,000 ширхэг үнэт цаас 2,500,200,000 төгрөгөөр арилжигдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 119,545 ширхэг нэгж эрх 32,268,236 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 3.2 хувь өсч 40,086.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,965,639,709,106 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ