MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-11

Энэ өдөр нийт 73,333,611,746 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 757,840,037 төгрөгийн үнийн дүн бүхий 1,530,793 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Премиум Нэксус ХК (CUMN +15.00%), Багануур ХК (BAN +14.90%), Оллоо ХК (OLL +14.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -12.50%), Талх чихэр ХК (TCK -6.78%), Ремикон ХК (RMC -5.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 13,267 ширхэг нэгж эрх 8,791,195 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 86 ширхэг үнэт цаас 5,292,520 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,051 ширхэг үнэт цаас 1,005,093,850 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7,032 ширхэг үнэт цаас 703,200 ам.доллар (2,516,021,472₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 10,508,800 ам.доллар буюу 37,600,066,048 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,064,000 юань буюу 4,053,369,600 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,473,600 ам.доллар буюу 16,006,361,856 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 3,180,800 ам.доллар буюу 11,380,775,168 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 73,333,611,746 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.64% хувиар өсч, 50,957.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,211,528,339,491 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ