MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-11

Энэ өдөр нийт 10,194,813,065 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 507,608,757 төгрөгийн үнийн дүн бүхий 814,825 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хархорин ХК (HHN +14.91%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +14.74%), Ремикон ХК (RMC 9.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гранд системс ХК (LOT -5.38%), Би ди сек ХК (BDS -5.17%), Гермес центр ХК (HRM -5.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 138,258 ширхэг нэгж эрх 79,553,108 төгрөгөөр,

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,160,000 юань буюу 9,607,651,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 10,194,813,065 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.06% хувиар буурч, 49,333.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,552,706,539,182 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ