MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-11-03

Өнөөдрийн арилжаагаар 817,388 ширхэг үнэт цаасыг нийт 512,240,578 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 487,104,079 төгрөгийн үнийн дүн бүхий 752,138 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал говь импэкс ХК (MNG +15%), "Алтайн зам ХК (AZH+14.96%), болон "Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR+14.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN-12.73%), "Шивээ овоо" ХК (SHV-12.03) болон "Оллоо" ХК (OLL-11.54%)хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 70 ширхэг "ЭТТ Бонд"-ыг 6,650,000 төгрөгөөр, ам.долларын 4 ширхэг "ЭТТ Бонд"-ын нийт 400 доллараар арилжигдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 65,176 ширхэг нэгж эрх 17,346,841 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.38 хувиар буурч 38557.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,802,038,467,823 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ