MSE
Бусад мэдээ
Зах зээл

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 437,220,852 төгрөгийн үнийн дүн бүхий 856,559 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөсөг трейд ХК (HSG +15.00%), Авто импекс ХК (AOI +14.63%), Махимпекс ХК (MMX +8.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -8.53%), Би ди сек ХК (BDS -6.44%), Гутал ХК (GTL -4.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 56,782 ширхэг нэгж эрх 7,878,552 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаас 199,980 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 13,376,000 юань буюу 6,748,727,040 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар буюу 6,034,043,070 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.24% хувиар өсч, 49,900.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,114,173,818,144 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ