MSE
Бусад мэдээ
Зах зээл

11 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-11-27

Энэ өдөр нийт 198,984,774,217 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 703,347,409 төгрөгийн үнийн дүн бүхий 887,645 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурч, 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Женко тур бюро" ХК (JTB +4.62%), "Атар-Өргөө" ХК (ATR +4.55%), "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +4.35%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" ХК (BEU -14.97%), "Баянгол зочид буудал" ХК (BNG -12.73%), "Жидакс" ХК (SOH -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 29,506 ширхэг нэгж эрх 31,333,948 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2 ширхэг үнэт цаас 148,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Тавантолгой" ХК 320,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрсийг 123 ам.доллараас эхэлж дуудан, үнэ 9.76%-иар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 43,200,000 ам.доллар буюу 155,893,680,000 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК 32,000 тонн 1/3 коксжих нүүрсийг 87.5 ам.доллараас эхэлж дуудан, үнэ 22.29%-иар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 3,424,000 ам.доллар буюу 12,356,017,600 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 147.8 ам.доллараас эхэлж дуудан, үнэ 6.43%-иар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 5,033,600 ам.доллар буюу 18,164,500,640 төгрөгөөр

  • "Монголросцветмет" ТӨҮГ /"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ/ 3,315 тонн CaF2-95% Хайлуур жоншны баяжмалыг 320 ам.доллараас эхэлж дуудан, үнэ 1.25%-иар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 1,074,060 ам.доллар буюу 3,875,906,619 төгрөгөөр.

  • "Энержи Ресурс" ХХК 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 1,150 юанаар дуудаж, ханш өөрчлөлтгүй (0%) хэвээр байсан бөгөөд арилжааны үр дүнд 14,720,000 юань буюу 7,959,840,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 198,249,944,859 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 17,253,893,899 төгрөгийн нэмэлт орлого оллоо.

  • Энэ өдөр нийт 198,984,774,217 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс (+0.11%)-иар өсч, 66,549 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,745,102,323,141₮ их наяд төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

11 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж