MSE
Бусад мэдээ
Зах зээл

11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-11-25

Энэ өдөр нийт 39,596,580,585 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 518,683,134 төгрөгийн үнийн дүн бүхий 670,642 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурч, 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Гранд системс" ХК (LOT +14.95%), "Махимпекс" ХК (MMX +11.72%), "Говь" ХК (GOV +3.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эм Жи Эл Акуа" ХК (MGLA -8.27%), "Шивээ овоо" ХК (SHV -7.63%), "Женко тур бюро" ХК (JTB -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 11,116 ширхэг нэгж эрх 9,038,351 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 269 ширхэг үнэт цаас 26,900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 100,500 төгрөгөөр,

  • Компанийн ам.долларын бонд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаас 2,000 ам.доллараар

  • Багцын арилжаагаар 9,567,333 ширхэг хувьцаа 2,699,999,820 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК 32,000 тонн 1/3 коксжих нүүрсийг 77.8 ам.доллараар дуудаж, ханш өөрчлөлтгүй (0%) хэвээр байсан бөгөөд арилжааны үр дүнд 2,489,600 ам.доллар буюу 8,983,696,704 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 147.8 ам.доллараас эхэлж дуудан, үнэ 4.06%-иар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 4,921,600 ам.доллар буюу 17,759,544,384 төгрөгөөр

  • "Монголросцветмет" ТӨҮГ /"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ/ 6,600 тонн Fe-52% төмрийн хүдрийг 65 ам.доллараас эхэлж дуудан, үнэ 4.62%-иар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 448,800 ам.доллар буюу 1,619,490,312 төгрөгөөр.

  • "Энержи Ресурс" ХХК 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 1,150 юанаар дуудаж, ханш өөрчлөлтгүй (0%) хэвээр байсан бөгөөд арилжааны үр дүнд 14,720,000 юань буюу 7,971,910,400 төгрөгөөр.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 36,334,641,800 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 764,278,182 төгрөгийн нэмэлт орлого оллоо.

  • Энэ өдөр нийт 39,596,580,585 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс (-0.06%)-иар өсч, 66,472.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,764,925,571,321₮ их наяд төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж