11 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 167,720,523,465 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 770,216,239 төгрөгийн үнийн дүн бүхий 728,842 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 14 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Монгол шилтгээн" ХК (MSH +14.89%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +14.84%), "Шивээ овоо" ХК (SHV +14.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" ХК (ERS -5.1%), "Жидакс" ХК (SOH -3.38%), "Гермес центр" ХК (HRM -2.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 65,764 ширхэг нэгж эрх 15,036,633 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 189 ширхэг үнэт цаас 18,380,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 105 ширхэг үнэт цаас 10,500,000 төгрөгөөр,
Компанийн ам.долларын бонд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 114 ширхэг үнэт цаас 11,400 ам.доллараар /41,126,298₮/ тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
Эрдэнэс Тавантолгой" ХК 10 багц /64,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/-г 59.7 ам.доллараар дуудаж, ханш өөрчлөлтгүй (0%) хэвээр байсан бөгөөд, арилжааны үр дүнд 3,820,800 ам.доллар буюу 13,783,803,456 төгрөгөөр.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 40 багц / 256,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 147.8 ам.доллараас эхэлж дуудан, үнэ 12.18%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 42,444,800 ам.доллар буюу 153,122,587,136 төгрөгөөр тус тус арилжлаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 166,906,390,592 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 16,623,682,560 төгрөгийн нэмэлт орлого оллоо.
Энэ өдөр нийт 167,720,523,465 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс (-0.03%)-иар буурч, 66,434 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,771,035,009,797₮ их наяд төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ