11 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 582,478,252,624 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 64 хувьцаат компанийн 699,470,624 төгрөгийн үнийн дүн бүхий 1,597,593 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 15 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Хөх ган" ХК (HGN +15%), "Стандарт проперти групп" ХК (BBD +14.91%), "Баянгол зочид буудал" ХК (BNG +14.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -10.25%), "Монложистикс Холдинг" ХК (MLG -7.24%), "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR -3.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 14,054 ширхэг нэгж эрх 14,955,271 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 603 ширхэг үнэт цаас 60,285,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 222 ширхэг үнэт цаас 22,202,080 төгрөгөөр
Компанийн ам.долларын бонд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 37 ширхэг үнэт цаас 3,700 ам.доллараар /13,345,900₮/
Багцын арилжаагаар 4,481,000 ширхэг үнэт цаас 1,303,746,950 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 40 багц/36,240 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 3,261.94 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 2.45%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 121,111,906 ам.доллар буюу 436,850,643,499 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК 10 Багц/64,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 65.1 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 15.67%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 4,819,200 ам.доллар буюу 17,382,854,400 төгрөгөөр,
"Хангад Эксплорэйшн" ХХК 3 Багц/19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 500 юанаaс эхэлж дуудан, үнэ 6%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 10,176,000 юань буюу 5,498,601,600 төгрөгөөр,
"Монголросцветмет" (Эрдэнэс критикал минералс) ТӨҮГ-ын 2 Багц/6,600 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэрийг 65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 3.85%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 445,500 ам.доллар буюу 1,606,918,500 төгрөгөөр
"Эрдэнэс Тавантолгой" ХК 40 Багц/256000 тонн 1/3 коксжих нүүрс 97.9 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 31.66%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 32,998,400 ам.доллар буюу 119,025,228,800 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 580,364,246,799 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 41,807,973,100 төгрөгийн нэмэлт орлого оллоо.
Энэ өдөр нийт 582,478,252,624 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс (-0.5%)-иар буурч, 66,454.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,731,230,427,565₮ их наяд төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ