MSE
Бусад мэдээ
Зах зээл

11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-11-20

Энэ өдөр нийт 934,803,699,656 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 566,132,846 төгрөгийн үнийн дүн бүхий 1,267,322 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Гранд системс" ХК (LOT +14.98%), "Ард инвестмент групп" ХК (AIG +8.97%), "Ремикон" ХК (RMC +8.08%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -5.68%), "Гермес центр" ХК (HRM -5.07%), "Талх чихэр" ХК (TCK -3.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 15,336 ширхэг нэгж эрх 10,607,671 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 457 ширхэг үнэт цаас 45,700,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,342 ширхэг үнэт цаас 334,137,500 төгрөгөөр

  • Компанийн ам.долларын бонд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаас 200 ам.доллараар /721,000₮/ тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" (Эрдэнэс критикал минералс) ТӨҮГ-ын 2 Багц/6,600 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэрийг 65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 4.62%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 448,800 ам.доллар буюу 1,618,372,800 төгрөгөөр

  • "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 80 багц/80000тн тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 3,272.16 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 1.38%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 240,427,757 ам.доллар буюу 866,982,491,021 төгрөгөөр,

  • "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 13 багц/520тн тонн 44%-c багагүй молибдены агуулгатай баяжмал 28,804.65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 18.92%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 15,885,114 ам.доллар буюу 57,281,722,418 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК 2 Багц/12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 1,150 юанaac эхэлж дуудан, үнэ өсөөгүй бөгөөд, арилжааны үр дүнд 14,720,000 буюу 7,963,814,400 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 933,846,400,639 төгрөгийн үнийнc дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 20,946,392,879 төгрөгийн нэмэлт орлого оллоо.

  • Энэ өдөр нийт 934,803,699,656 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс (+0.43%)-иар өсч, 66,788.8 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,752,374,138,044₮ их наяд төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж