MSE
Бусад мэдээ
Зах зээл

11 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-11-19

Энэ өдөр нийт 2,375,733,704 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 694,858,051 төгрөгийн үнийн дүн бүхий 753,280 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Алтайн зам" ХК (AZH +15%), "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +13.82%), "Женко тур бюро" ХК (JTB +7.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК (MIB -15%), "Дархан хөвөн" ХК (DAH -5.71%), "Атар-Өргөө" ХК (ATR -4.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 11,034 ширхэг нэгж эрх 8,624,883 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 143 ширхэг үнэт цаас 7,596,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 440 ширхэг үнэт цаас 44,000,000 төгрөгөөр

  • Компанийн ам.долларын бонд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг үнэт цаас 700 ам.доллараар /2,523,822₮/ тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" (Эрдэнэс критикал минералс) ТӨҮГ-ын 2 Багц/6,600 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэрийг 65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 4.62%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 448,800 ам.доллар буюу 1,618,130,448 төгрөгөөр арилжааллаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 1,618,130,448 төгрөгийн үнийнc дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 71,388,108 төгрөгийн нэмэлт орлого оллоо.

  • Энэ өдөр нийт 2,375,733,704 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс (-0.17%)-иар буурч, 66,501.78 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,658,103,527,848₮ их наяд төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

11 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж