11 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 71,029,390,568 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 58 хувьцаат компанийн 554,121,248 төгрөгийн үнийн дүн бүхий 990,535 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 32 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Гранд системс" ХК (LOT +15%), "Говь" ХК (GOV +5.41%) , "Эм Жи Эл Акуа" ХК (MGLA +3.17%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хот девелопмент" ХК (SDT -14.99% ), "Монгол дизель" ХК (MDZ -14.98%) ,"Хөсөг трейд" ХК (HSG -14.94%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 13,986 ширхэг нэгж эрх 17,223,885 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 3,265 ширхэг үнэт цаас 318,894,540 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,004,000 төгрөгөөр
Компанийн ам.долларын бонд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 708 ширхэг үнэт цаас 70,800 ам.доллараар /255,152,580₮/
Багцын арилжаагаар 1,045,496 ширхэг үнэт цаас 4,274,627,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Монголросцветмет" (Эрдэнэс критикал минералс) ТӨҮГ-ын 2 Багц/6,600 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэрийг 65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 4.62%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 448,800 ам.доллар буюу 1,614,524,800 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК 2 Багц/12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 1,150 юанаас эхэлж дуудсан ч үнэ өсөөгүй бөгөөд, арилжааны үр дүнд 14,720,000 юань буюу 7,957,926,400 төгрөгөөр
"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 520 тонн 44%-c багагүй молибдены агуулгатай баяжмалыг 28,427.92 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 17.94%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 15,548,104 ам.доллар буюу 56,033,034,600 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 65,608,367,115 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 8,594,654,650 төгрөгийн нэмэлт орлого оллоо.
Энэ өдөр нийт 71,029,390,568 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс (-0.3%)-иар буурч, 66,613.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,676,156,483,021₮ их наяд төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ