11 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 228,444,143,480 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 825,938,044 төгрөгийн үнийн дүн бүхий 963,844 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Их барилга" ХК (IBA +13.51%), "Говь" ХК (GOV +9.19%) , "Ард инвестмент групп" ХК (AIG +4.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК (HAM -14.98%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -6.2%), "Хархорин" ХК (HHN -4.76%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 49,796 ширхэг нэгж эрх 25,802,562 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 95 ширхэг үнэт цаас 5,508,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 197 ширхэг үнэт цаас 19,700,000 төгрөгөөр
Компанийн ам.долларын бонд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 46 ширхэг үнэт цаас 4,600 ам.доллараар /16,576,744₮/
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Монголросцветмет" (Эрдэнэс критикал минералс) ТӨҮГ-ын 2 Багц 6,600 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэрийг 65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 4.62%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 448,800 ам.доллар буюу 1,614,430,720 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК 5 Багц/512,000 тонн эрчим хүчний нүүрс 65.3 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 25.73%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 42,035,200 ам.доллар буюу 151,479,728,128 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК 80 Багц/32,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 151.7 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 4.94%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 5,094,400 ам.доллар буюу 18,358,383,616 төгрөгөөр
"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 520 тонн 44%-c багагүй молибдены агуулгатай баяжмал 28,267.07 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 18.75%-иар өссөн бөгөөд бөгөөд, арилжааны үр дүнд 15,566,259 ам.доллар буюу 56,095,192,754 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 227,550,618,130 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 40,790,324,758 төгрөгийн нэмэлт орлого оллоо.
Энэ өдөр нийт 228,444,143,480 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс (-0.34%)-иар буурч, 66,813.87 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,733,013,344,992₮ их наяд төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ