MSE
Бусад мэдээ
Зах зээл

11 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-11-16

Энэ өдөр нийт 38,183,567,869 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 62 хувьцаат компанийн 790,551,909 төгрөгийн үнийн дүн бүхий 2,915,905 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Хөвсгөл хүнс" ХК (HHS +14.99%), "Ган хийц" ХК (GHC +14.96% ), "Улаанбаатар БҮК" ХК (BUK +14.88% ) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хархорин ХК" (HHN -8.91%), "Махимпекс" ХК (MMX -2.63%), "Сэндли ББСБ" ХК (SEND -2.57% ) -ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 24,378 ширхэг нэгж эрх 22,624,520 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 37 ширхэг үнэт цаас 3,400,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 431 ширхэг үнэт цаас 43,101,000 төгрөгөөр

  • Компанийн ам.долларын бонд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 90 ширхэг үнэт цаас 9,000 ам.доллараар /32,431,140₮/

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" (Эрдэнэс критикал минералс) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэрийг 65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 4.62%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 448,800 ам.доллар буюу 1,617,232,848 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК 5 Багц/32,000 тонн 1/3 коксжих нүүрс 80.9 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 3.71%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 2,684,800 ам.доллар буюу 9,674,569,408 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК 5 Багц/32,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 151.7 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 3.63%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 5,030,400 ам.доллар буюу 18,126,845,184 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК 2 Багц/12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 1,150 юанaac эхэлж дуудан, үнэ өсөөгүй бөгөөд, арилжааны үр дүнд 14,720,000 буюу 7,951,744,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 37,370,391,440 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 1,051,489,628 төгрөгийн нэмэлт орлого оллоо.

  • Энэ өдөр нийт 38,262,500,010 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.01%-иар өсч, 67,044.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,778,396,306,954₮ их наяд төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

11 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж