11 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 49,160,764,308 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 705,065,297 төгрөгийн үнийн дүн бүхий 1,105,392 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR +14.84%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +6.06%), "Хас Банк" ХК (XAC +5.36% ) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар БҮК " ХК (BUK -14.79%), "Махимпекс" ХК (MMX -7.81%), "Ремикон" ХК (RMC -5.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 15,695 ширхэг нэгж эрх 18,962,361 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 520 ширхэг үнэт цаас 38,031,380 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 133 ширхэг үнэт цаас 13,300,000 төгрөгөөр
Компанийн ам.долларын бонд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 305 ширхэг үнэт цаас 30,500 ам.доллараар /109,889,365₮/
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Монголросцветмет" (Эрдэнэс критикал минералс) ТӨҮГ-ын 10 багц 33,000 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэрийг 65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 5.38%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 2,260,500 ам.доллар буюу 8,144,423,265 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК 5 Багц/32,000 тонн 1/3 коксжих нүүрс 101.8 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 14.24%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 3,721,600 ам.доллар буюу 13,408,664,288 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК 5 Багц/32,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 151.7 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 6.92%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 5,190,400 ам.доллар буюу 18,700,647,872 төгрөгөөр
"Энержи Ресурс" ХХК 2 Багц/12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 1,150 юанaac эхэлж дуудан, үнэ 0.87%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 14,848,000 буюу 8,021,780,480 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 48,275,515,905 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 3,367,635,695 төгрөгийн нэмэлт орлого оллоо.
Энэ өдөр нийт 49,160,764,308 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.02%-иар өсч, 67,050.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,765,996,577,178₮ их наяд төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ