MSE
Бусад мэдээ
Зах зээл

11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-11-12

Энэ өдөр нийт 185,605,471,786 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 58 хувьцаат компанийн 716,085,906 төгрөгийн үнийн дүн бүхий 2,731,748 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Э-Транс ложистикс" XК (ETR+9.78%), "Дархан нэхий" ХК (NEH+3.89%), "Монгол шилтгээн" ХК (MSH+2.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек" ХК (BDS-6.81%), "Могойн гол" ХК (BDL-6.49%), "Багануур" ХК (BAN-5.06% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 21,295 ширхэг нэгж эрх 15,844,595 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 543 ширхэг үнэт цаас 53,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 48 ширхэг үнэт цаас 4,801,800 төгрөгөөр

  • Компанийн ам.долларын бонд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,250 ширхэг үнэт цаас 125,000 ам.доллараар /450,291,250₮/

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" (Эрдэнэс критикал минералс) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн Fe-65%-ийн агууламжтай Төмрийн баяжмалыг 85 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 4.12%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 1,752,300 ам.доллар буюу 6,312,362,859 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК 10 Багц/64,000 тонн 1/3(үнслэг 22+-3) коксжих нүүрс 91 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 13.74%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 6,624,000 ам.доллар буюу 23,861,833,920 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК 40 Багц/256,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 151.7 ам.доллароос эхэлж дуудан 10.22%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 42,803,200 ам.доллар буюу 154,191,251,456 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 184,365,448,235 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 17,425,550,909 төгрөгийн нэмэлт орлого оллоо.

  • Энэ өдөр нийт 185,605,471,786 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.6%-иар буурч, 67,036.13 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,738,903,170,691₮ их наяд төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж