11 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 211,679,768,005 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 64 хувьцаат компанийн 1,353,182,339 төгрөгийн үнийн дүн бүхий 3,769,170 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ган хийц ХК (GHC +14.99%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +11.24%), Монгол савхи ХК (UYN +6.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хархорин ХК (HHN -14.9%), Баянтээг ХК (BTG -13.04%), Ард инвестмент групп ХК (AIG -11.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 105,191 ширхэг нэгж эрх 43,263,277 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 2,107 ширхэг үнэт цаас 181,501,200 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 198 ширхэг үнэт цаас 19,798,100 төгрөгөөр
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрсийг 14,720,000 юань буюу 7,943,648,000 төгрөгөөр,
"Монголросцветмет" (Эрдэнэс критикал минералс) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн Fe-52%-ийн агууламжтай Төмрийн хүдрийг 65.00 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 5.38%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 452,100 ам.доллар буюу 1,639,640,376 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК 10 Багц/64,000 тонн 1/3 коксжих нүүрс 141.1 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 19.14%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 10,758,400 ам.доллар буюу 38,749,389,952 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК 40 Багц/256,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 151.7 ам.доллароос эхэлж дуудан 15.82%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 44,979,200 ам.доллар буюу 162,005,182,976 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 210,326,585,666 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 28,436,413,278 төгрөгийн нэмэлт орлого оллоо.
Энэ өдөр нийт 211,679,768,005 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.36%-иар буурч, 67,438.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,841,801,279,112₮ их наяд төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ