MSE
Бусад мэдээ
Зах зээл

10-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-10-26

Өнөөдрийн арилжаагаар 2,088,860 ширхэг үнэт цаасыг нийт 3,482,056,114.9 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 345,575,633 төгрөгийн үнийн дүн бүхий 1,374,796 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.92%), "Баянгол зочид буудал" ХК (BNG +11.53%), болон "Махимпекс" ХК (MMX +5.96%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -13.89%), "Адуун чулуун" ХК (ADL-13.5%) болон "Булган ундрага" ХК (BUN-10.14%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн 600,000 ширхэг хувьцаа, "Люкс занаду групп" ХК-ийн 75,000 ширхэг хувьцааг нийт 3,112,500,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,064 ширхэг нэгж эрх 23,980,482 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс -0.69 хувиар буурч 39856.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,848,708,084,291 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ