MSE
Бусад мэдээ
Зах зээл

10-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-24

Энэ өдөр нийт 6,136,040,652 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 372,320,720 төгрөгийн үнийн дүн бүхий 586,442 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ +14.99%), Сор ХК (SOR +11.72%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +2.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Авто импекс ХК (AOI -14.95%), И Эс Жи Файнанс ХК (GFG -14.95%), Айтүүлс ХК (ITLS -7.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,118 ширхэг нэгж эрх 23,554,332 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3 ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,739,865,600 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 6,136,040,652 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.1% хувиар өсч, 48,731.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,269,282,355,544 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ