MSE
Бусад мэдээ
Зах зээл

10-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-10-19

Өнөөдрийн арилжаагаар 514,256 ширхэг үнэт цаасыг 1,131,514,556 төгрөгөөр арилжааллаа

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 127,712,668 төгрөгийн үнийн дүн бүхий 471,883 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +14.24%), "Монгол шуудан" ХК (MNP +13.76%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +10.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Төрийн банк" ХК (SBM -15%), "Силикат" ХК (SIL -13.64%) болон "Айтүүлс" ХК (ITLS -6.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,618 ширхэг нэгж эрхийг 28,301,888 төгрөгөөр, 9,755 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 975,500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.68 хувиар өсөж, 33924.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,381,176,077,414 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ