MSE
Бусад мэдээ
Зах зээл

10-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-15

Энэ өдөр нийт 12,954,555,035 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 1,462,832,698 төгрөгийн үнийн дүн бүхий 9,503,395 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +14.98%), Сор ХК (SOR +14.83%), Монгол керамик ХК (KEK +14.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -7.39%), Мандал Даатгал ХК (MNDL -5.04%), Мик холдинг ХК (MIK -2.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 71,398 ширхэг нэгж эрх 27,508,327 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,928,000 юань буюу 10,011,118,080 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,453,095,930 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,954,555,035 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.29% хувиар өсч, 48,192.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,175,779,871,404 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ