10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 10,980,648,943 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 105,655,460 төгрөгийн үнийн дүн бүхий 1,468,798 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Баянтээг ХК (BTG +15.00%), Эрээнцав ХК (ECV +15.00%), Айтүүлс (ITLS +10.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -11.83%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK -11.46%), Монгол савхи ХК (UYN -8.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,243 ширхэг нэгж эрх 6,561,811 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 25 ширхэг 2,475,000 төгрөгөөр
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 8,236,421,120 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн FE 52% төмрийн хүдэр 261,625 ам.доллар буюу 903,506,240 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 499,800 ам.доллар буюу 1,726,029,312 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 10,980,648,943 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.8% хувиар өсч, 35,299.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,297,851,264,255 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ