10-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 9,616,364,688 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 151,572,011 төгрөгийн үнийн дүн бүхий 721,517 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Глобал монголиа холдингс ХК (HML +14.93%), Мандал Даатгал ХК (MNDL +10.47%), Ард кредит ББСБ ХК (ADB +4.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянгол зочид буудал ХК (BNG -11.17%), Монложистикс Холдинг ХК (MLG -6.28%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -3.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 68,435 ширхэг нэгж эрх 48,778,164 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 161 ширхэг бонд 16,073,620 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,920,000 юань буюу 8,484,940,800 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн FE 52% төмрийн хүдэр 264,875 ам.доллар буюу 915,000,093 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 9,616,364,688 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.11% хувиар буурч, 34,775.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,237,166,857,371 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ