10.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖЛАА
Анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.250% хүүтэй, 308,429 ширхэг буюу 30.8 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирлээ.
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай жилийн 14.250% хүүтэй 308,429 ширхэг буюу 30.8 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | Голомт Секюритиз | 35,791 |
2 | Тэнгэр Капитал | 30,534 |
3 | Ард Капитал Групп | 30,523 |
4 | Алтан Хоромсог | 1,603 |
5 | Дэү Секьюритис Монгол | 1,032 |
6 | Гацуурт Трейд | 174 |
7 | Азиа Пасифик Секьюритис | 154 |
8 | Эм Ай Би Жи | 103 |
9 | Ти Ди Би Капитал | 32 |
10 | БиДиСек | 30 |
11 | Монсек | 14 |
12 | Стандарт Инвестмент | 10 |
Нийт | 100,000 | |
Маркетинг, Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ