MSE
Бусад мэдээ
Үйл явдал

10.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖЛАА

2015-06-23

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 6 сарын 23-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 100,000 ширхэг ЗГ-ын богино хугацаат үнэт цаас арилжигдлаа.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.473% хүүтэй, 203,204 ширхэг, 20.3 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.

Мөн 5 жилийн хугацаатай, жилийн 16.75% хүүтэй, 99,634 ширхэг, 9.9 тэрбум төгрөгийн урт хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс нийлүүлэлт хийгээгүй байна.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Ард капитал групп ҮЦК" ХХК

48,398

2

"Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК

48,398

3

"Эм Ай Би Жи" ХХК ҮЦК

1,500

4

"БиДиСек ҮЦК" ХК

1,019

5

"Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК

500

6

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

165

7

"Тэнгэр капитал ҮЦК" ХХК

10

8

"Голомт секюритиз ҮЦК" ХХК

10

Нийт

100,000

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ