MSE
Бусад мэдээ
Зах зээл

1-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-01-31

Өнөөдрийн арилжаагаар 1,410,329 ширхэг үнэт цаасыг нийт 473,233,875.29 төгрөгөөр арилжаалсан байна.

2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 362,485,185.29 төгрөгийн үнийн дүн бүхий 1,378,846 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Техник импорт" ХК (TEX +15.00%), "Жидакс" ХК (SOH +15.00%) болон "Монинжбар" ХК (MIB +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -3.57%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -2.48%) болон "Таван толгой" ХК (TTL -1.14%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 30,655 ширхэг нэгж эрхийг 27,965,090 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 828 ширхэг үнэт цаас 82,783,600 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.11 хувиар өсөж 41573.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,807,455,703,827.72 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ