1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.
2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 487,494,260 төгрөгийн үнийн дүн бүхий 763,736 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Сонсголон бармат ХК (SSG +14.97%), Монгол алт ХК (ERS +14.73%), Силикат ХК (SIL +5.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол савхи ХК (UYN -13.46%), Адуун чулуун ХК (ADL -4.56%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -3.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,305 ширхэг нэгж эрх 3,873,454 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 3,014 ширхэг үнэт цаас 300,810,240 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 16 ширхэг үнэт цаас 1,600 ам.доллар буюу 5,702,416 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 8,051,200 ам.доллар буюу 28,694,557,312 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 6,816,000 юань буюу 3,488,565,120 төгрөгөөр,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,474,900 ам.доллар буюу 12,384,578,349 төгрөгөөр
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,278,727,252 төгрөгөөр
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,278,727,252 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.12% хувиар буурч, 54,781.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,096,999,846,597.27 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ