1-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 51,286,844,831 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 193,776,615 төгрөгийн үнийн дүн бүхий 242,772 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Инвескор ББСБ ХК (INV +13.97%), Хас Банк (XAC +5.84%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +5.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол УБ-БҮК ХК (BUK -13.95%), Крипто Үндэстэн ХК (CNF -9.24%), Монгол шуудан ХК (MNP -3.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,300 ширхэг нэгж эрх 2,033,592 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 320 ширхэг бонд 31,987,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 14,988,800 ам. доллар буюу 51,059,047,424 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 51,286,844,831 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.64% хувиар өсч, 41,806.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,212,664,049,123.90 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ