MSE
Бусад мэдээ
Зах зээл

1-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-18

Энэ өдөр нийт 15,234,574,697 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 294,352,697 төгрөгийн үнийн дүн бүхий 467,115 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Блюскай секьюритиз ХК (BSKY +14.95%), Мик холдинг ХК (MIK +13.90%), Хас Банк (XAC +5.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.29%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -3.33%), Улсын их дэлгүүр ХК (UID -3.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,605 ширхэг нэгж эрх 3,156,380 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 247 ширхэг бонд 24,663,700 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 8,244,254,720 төгрөгөөр,

  • “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 14,080,000 юань буюу 6,668,147,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 15,234,574,697 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.23% хувиар буурч, 41,131.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,066,779,036,713 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ