1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.
2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 1,030,438,733 төгрөгийн үнийн дүн бүхий 1,359,558 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ган хийц ХК (GHC +14.98%), Хай би ойл ХК (HBO +14.05%), Монгол Базальт ХК (MBW +4.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бөхөг ХК (BHG -15.00%), Монгол керамик ХК (KEK -15.00%), Гранд системс ХК (LOT -8.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 4,718 ширхэг нэгж эрх 4,103,226 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 6,886 ширхэг үнэт цаас 358,245,850 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 4,940,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 185 ширхэг үнэт цаас 65,858,890 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих чанаргүй нүүрс 1,648,000 ам.доллар буюу 5,866,781,120 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,712,000 юань буюу 5,976,399,360 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,912,000 юань буюу 3,527,055,360 төгрөгөөр,
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,644,692,280 төгрөгөөр
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам.доллар буюу 1,668,187,884 төгрөгөөр
"Тавантолгой" ХК -ийн 32 багц 204,800 тонн 1/3 коксжих нүүрс 13,414,400 ам.доллар буюу 47,754,459,136 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 67,901,161,839 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.06% хувиар буурч, 55,048.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,150,966,312,645 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ