MSE
Бусад мэдээ
Зах зээл

1-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-12

Өнөөдрийн арилжаагаар 1,754,803 ширхэг үнэт цаасыг 548,797,095 төгрөгөөр арилжааллаа

2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 313,569,919 төгрөгийн үнийн дүн бүхий 1,491,284 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE +15.00%), "Хүрд" XK (HRD +14.83%) болон "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +10.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" ХК (UYN -12.93%), "Адуун чулуун" ХК (ADL -11.57%) болон "Багануур" ХК (BAN -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 263,517 ширхэг нэгж эрхийг 235,035,176 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 192,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.13 хувиар өсөж, 36,963.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,813,400,863,167 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ