MSE
Бусад мэдээ
Зах зээл

1-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-01-11

Өнөөдрийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 11,891,741 ширхэг үнэт цаасыг нийт 1,468,689,236.37 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 50,132,755.37 төгрөгийн үнийн дүн бүхий 258,799 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +14.46%) болон "Багануур" ХК (BAN +3.85%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нэхээсгүй эдлэл" ХК (NXE -5.71%) болон "УБ-БҮК" ХК (BUK -4.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 132,942 ширхэг нэгж эрхийг нийт 14,406,481төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр багцын арилжаанд нийт 11,500,000 ширхэг үнэт цаас 1,404,150,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.1 хувиар өсөж, 19117.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,024,769,036,503.70 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ