MSE
Бусад мэдээ
Зах зээл

1-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-01-06

Өнөөдрийн арилжаагаар 3,003,907 ширхэг үнэт цаасыг нийт 2,134,584,730.67 төгрөгөөр арилжаалсан байна.

2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 2,110,223,214.67 төгрөгийн үнийн дүн бүхий 2,955,848 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS+15.00%), "Хай би ойл" ХК (HBO+14.99%), болон "Мандал говь импэкс" ХК (MNG+14.23%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -15.00%), "Нэхээсгүй эдлэл" ХК (NXE-14.72%) болон "Ремикон" ХК (RMC-7.10%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 48,059 ширхэг нэгж эрх 24,361,516 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.31 хувиар өсч 44119.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,061,981,727,045.91 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ