MSE
Бусад мэдээ
Зах зээл

1-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-01-05

Өнөөдрийн арилжаагаар 1,591,860 ширхэг үнэт цаасыг нийт 1,590,323,468 төгрөгөөр арилжаалсан байна.

2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 1,581,136,381 төгрөгийн үнийн дүн бүхий 1,556,121 ширхэг хувьцаа арилжигдсанаас 28 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" ХК (HBZ+14.49%), "Монноос" ХК (MNS+12.96%), болон "Глобал монголиа холдингс" ХК (HML+11.76%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек" ХК (BDS -11.45%), "Увс чацаргана" ХК (CHR-8.89%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT-5.56%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 35,739 ширхэг нэгж эрх 19,187,087 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.97 хувиар өсч 43546.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,049,095,686,380 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ