MSE
Бусад мэдээ
Зах зээл

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 297,527,258 төгрөгийн үнийн дүн бүхий 828,961 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +14.38%), Мик холдинг ХК (MIK +14.29%), Атар-Өргөө ХК (ATR +10.83%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -14.16%), Улаанбаатар БҮК ХК (BUK -13.43%), Талх чихэр ХК (TCK -2.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,255 ширхэг нэгж эрх 2,746,852 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 652 ширхэг үнэт цаас 65,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 717 ширхэг үнэт цаас 71,700,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 21,888,000 юань буюу 10,553,518,080 төгрөгөөр ,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар буюу 5,690,424,960 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.1% хувиар буурч, 47,864.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,084,155,033,729 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ