MSE
Бусад мэдээ
Зах зээл

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-26

Энэ өдөр нийт 9,298,025,035 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 377,067,599 төгрөгийн үнийн дүн бүхий 528,330 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гутал ХК (GTL +15.00%), Хөх ган ХК (HGN +14.99%), Гермес центр ХК (HRM +8.85%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Өндөрхаан ХК (ONH -15.00%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -10.45%), Улсын их дэлгүүр ХК (UID -5.42%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,187 ширхэг нэгж эрх 25,843,201 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 732 ширхэг бонд 73,172,840 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,384,000 юань буюу 7,757,496,320 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 307,500 ам.доллар буюу 1,064,445,075 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 9,298,025,035 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.15% хувиар буурч, 34,815.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,037,518,737,047 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ