MSE
Бусад мэдээ
Зах зээл

09-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-21

Энэ өдөр нийт 262,551,709,796 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 461,187,047 төгрөгийн үнийн дүн бүхий 2,120,704 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.82%), Улаансан ХК (UNS +10.00%), Гермес центр ХК (HRM +8.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянгол зочид буудал ХК (BNG -12.86%), Монинжбар ХК (MIB -9.57%), Крипто Үндэстэн ХК (CNF -7.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,416 ширхэг нэгж эрх 7,209,929 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 343 ширхэг үнэт цаас 25,650,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 864 ширхэг бонд 86,381,980 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 863,108 ширхэг үнэт цаас 906,263,400 төгрөгөөр,

  • “Хангад эксплорэйшн” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 15,360,000 юань буюу 7,289,702,400 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 65 багц 416,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 73,257,600 ам.доллар буюу 253,775,315,040 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 262,551,709,796 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.32% хувиар буурч, 34,638.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,984,471,459,334 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ