MSE
Бусад мэдээ
Зах зээл

09-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-19

Энэ өдөр нийт 11,537,069,283 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 207,572,934 төгрөгийн үнийн дүн бүхий 387,401 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Махимпекс ХК (MMX +9.20%), Булигаар ХК (MBG +9.09%), Талх чихэр ХК (TCK +4.60%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын цахилгаан холбоо ХК (MCH -15.00%), Хишиг уул ХК (HSK -14.79%), Би ди сек ХК (BDS -7.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,071 ширхэг нэгж эрх 3,807,849 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 718 ширхэг бонд 71,768,500 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,400,000 юань буюу 3,041,600,000 төгрөгөөр болон 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,212,320,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 11,537,069,283 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.16% хувиар буурч, 34,769.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,880,053,371,030 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ