MSE
Бусад мэдээ
Зах зээл

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-18

Энэ өдөр нийт 823,401,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 379,937,877 төгрөгийн үнийн дүн бүхий 630,110 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол алт ХК (ERS +13.69%), Айтүүлс ХК (ITLS +12.03%), Бодь Даатгал ХК (BODI +7.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мандал Даатгал ХК (MNDL -3.55%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -2.67%), Женко тур бюро ХК (JTB 2.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 2,398 ширхэг нэгж эрх 1,628,421 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,421 ширхэг бонд 441,834,740 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа

Энэ өдөр нийт 823,401,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.55% хувиар буурч, 34,826.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,944,153,834,036 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ