MSE
Бусад мэдээ
Зах зээл

09-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-15

Энэ өдөр нийт 35,434,881,708 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 151,470,808 төгрөгийн үнийн дүн бүхий 599,777 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +8.69%), Улсын их дэлгүүр ХК (UID +6.83%), Инвескор ББСБ ХК (INV +3.40%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -9.90%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -2.37%), Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB 2.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 2,063 ширхэг нэгж эрх 1,324,154 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,435 ширхэг бонд 843,078,250 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,000,000 юань буюу 7,628,960,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 17 багц 51,000 тонн FE 65% төмрийн баяжмал 5,074,500 ам.доллар буюу 17,588,115,510 төгрөгөөр,

  • "Монголросцветмет” ТӨҮГ-ын 7 багц 21,000 тонн FE 65% төмрийн баяжмал 2,089,500 ам.доллар буюу 7,242,165,210 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58% төмрийн баяжмал 571,200 ам.доллар буюу 1,979,767,776 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 35,434,881,708 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.11% хувиар өсч, 35,020.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,975,947,791,590 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ