MSE
Бусад мэдээ
Зах зээл

09-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-04

Энэ өдөр нийт 216,888,138,935 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 173,550,563 төгрөгийн үнийн дүн бүхий 1,113,015 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +7.66%), Крипто Үндэстэн ХК (CNF +7.38%), Эрээнцав ХК (ECV +7.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шарын гол ХК (SHG -14.88%), Шивээ овоо ХК (SHV -14.55%), Хөх ган ХК (HGN -14.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,747 ширхэг нэгж эрх 4,780,252 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6,350 ширхэг үнэт цаас 634,933,500 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 46,730 ширхэг үнэт цаас 250,005,500 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 100 багц 640,000 тн 1/3 коксжих нүүрс 62,144,000 ам.доллар буюу 215,824,869,120 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 216,888,138,935 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.71% хувиар өсч, 34,940.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,376,066,662,189 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ