MSE
Бусад мэдээ
Зах зээл

09-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-02

Энэ өдөр нийт 676,329,713 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 653,584,611 төгрөгийн үнийн дүн бүхий 1,846,477 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гурил тэжээл Булган ХК (GTJ +15.00%), Атар-Өргөө ХК (ATR +11.41%), Оллоо ХК (OLL +10.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -6.39%), Дархан нэхий ХК (NEH -3.72%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -3.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 67,434 ширхэг нэгж эрх 20,845,102 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 38 ширхэг үнэт цаас 1,900,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 676,329,713 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.5% хувиар буурч, 48,720.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,033,016,958,916 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ