MSE
Бусад мэдээ
Зах зээл

09-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-01

Энэ өдөр нийт 8,782,938,015 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 09 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 226,404,455 төгрөгийн үнийн дүн бүхий 645,938 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улсын их дэлгүүр ХК (UID +11.83%), Төрийн Банк ХК (SBM +11.21%), Сүү ХК (SUU +5.87%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -13.08%), Махимпекс ХК (MMX -10.22%), Багануур ХК (BAN -3.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 635,046 ширхэг нэгж эрх 643,997,540 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,050 ширхэг үнэт цаас 404,878,500 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 94,928 ширхэг үнэт цаас 495,049,520 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,720,000 юань буюу 7,012,608,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 8,782,938,015 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.35% хувиар өсч, 34,695.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,275,716,009,068 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ