MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-08-29

Энэ өдөр нийт 6,192,525,027 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 344,635,213 төгрөгийн үнийн дүн бүхий 1,290,850 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Баянтээг ХК (BTG +15.00%), Улаансан ХК (UNS +14.91%), Монгол нэхмэл ХК (MNH +13.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тандэм инвэст ББСБ ХК (VIK -5.88%), Тээвэр-Ачлал ХК (ACL -5.54%), ЛэндМН ББСБ ХК (LEND -1.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,568 ширхэг нэгж эрх 8,775,094 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 24 ширхэг үнэт цаас 1,200,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 33,800 ширхэг үнэт цаас 253,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,584,414,720 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 6,192,525,027 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 2.11% хувиар өсч, 49,469.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,159,438,799,745 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ