MSE
Бусад мэдээ
Зах зээл

08-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-29

Энэ өдөр нийт 174,928,639 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар энгийн 38 хувьцаат компанийн 156,185,103 төгрөгийн үнийн дүн бүхий 595,916 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улсын их дэлгүүр ХК (UID +5.27%), Гермес центр ХК (HRM +3.66%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +3.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -5.93%), Ариг гал ХК (EER -5.70%), Багануур ХК (BAN -3.84%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 56,312 ширхэг нэгж эрх 18,743,536 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 174,928,639 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.98% хувиар өсч, 35694.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,262,681,817,532 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ